
/1923-1995/. Ховд аймгийн Булган сум. Налайхын нүүрсний уурхайн бэхэлгээчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1961-12-29. №321/, Гавьяат уурхайчин /1972-12-22. №269/.
Орон нутагтаа аж төрж байгаад 1947 оноос Налайхын уурхайд ажилчин болж 33 жил ажиллажээ. Монгол Улсын Хөдөлмөрийн ууган баатар Д.Даваажав, алдарт уурхайчин Хөдөлмөрийн баатар Ж.Отгонцагаан нартай мөр зэрэгцэн ажиллаж гар аргаар хийсэн бэхэлгээний чанар, малтсан нүүрсний хэмжээ нь давтагдашгүй амжилт болсон алдарт уурхайчин байжээ. Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа, Ардын Их Хурлын Тэргүүлэгч гишүүнээр нэг удаа сонгогджээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ