Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ОТГОНЦАГААН Жигмэдийн
/1930/. Ховд аймгийн Булган сум. Налайхын нүүрсний уурхайн бэхэлгээчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1961-12-29. №322/, Гавьяат уурхайчин /1971-01-21. №10/.
1946 оны 6 дугаар сард уурхайн гүнээс нүүрс чирч гаргадаг тэрэгчээр хөдөлмөрийн гараагаа эхэлж 1947 оны 4 дүгээр сараас Д.Даваажав /хөдөлмөрийн баатар/, Аткий нарыг дагалдан бэхэлгээчин болсноос хойш малтагч, буудагч, өрөмдөгч, бэхэлгээчнээр ажилласан 40 жилдээ 370 гаруй хүнийг ажил мэргэжилдээ дагалдуулан сургажээ. Уулын засвар, сэргээн босголтын хэсэгт халамжлан хүмүүжүүлэгчээр ажиллаж байхдаа 1986 онд уурхайгаас хамгийн алслагдсан, уул-геологийн хүнд нөхцөлтэй 800 уртааш метр малталт уулын даралтад орж ажил хийх боломжгүй болсныг малталтын огтлолыг багасгаж бэхэлгээ хийж, нурсан шавар, чулуугаар хоосон зайг чигжиж хэвийн ажиллагаа явуулах боломжтой болгож байв. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын 7 удаагийн их хуралд оролцож, Намын Төв Хорооны гишүүнээр сонгогдож байжээ. Дэлхийн уурхайчдын их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиуд, ЗХУ-ын /хуучин нэрээр/ “Хүндэт уурхайчин” цол, тэмдгээр шагнагджээ. Хөдөлмөрийн баатар Ж.Батлайн төрсөн дүү.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats