
/1910-нас барсан/. Ховд аймгийн Булган сум. Ховд аймгийн Булган сумын “Жаргалын зам” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1962-01-13. №06/.
Насан туршдаа мал маллахдаа 1940-өөд оноос казакын ууцан сүүлт хуцаар нутгийн хонио эрлийзжүүлж, шилэн сонголт явуулж, 1954 онд сумандаа нэгдэл байгуулалцаж хоньчноор ажиллахдаа энэ ажлаа үргэлжлүүлэн баруун монголын ууцан сүүлт, мах ноосны хонины хэсгийг бий болголцсон байна. Энэ хонины нас гүйцсэн хуц 75, эм хонь 61, эр хонь 87, эр төлөг 56, охин төлөг 49 кг амьдын жин татаж, эм хониноос дунджаар 2 кг ноос авч байжээ. Сүхбаатарын одон, ойн хүндэт медалиар шагнагджээ.