Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАТ-ОЧИР Санжийн
/1920/. Баянхонгор аймгийн Гурванбулаг сум. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын “Хөгжил” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1962-07-10. №129/.
Нэгдэлд орохоосоо өмнө улсын бэлтгэлийн малыг 9 жил тууварлаж, тарга хүчний даалгаврыг жил бүр 3-6 тн-оор давуулж байжээ. 1958-1961 онд 600-896 эр төлөг маллаж онд бүрэн мэнд оруулж нэгжээс дунджаар 2300-2310 гр ноос авч, шүдлэн насанд нь нэг бүрийг дунджаар 47-50 кг жинтэйгээр улсын бүртгэлд тушааж, энэ хэдэн жилд 3240 хөдөлмөр өдөр бүтээж, нэгдэлдээ 37,4 мянган төгрөгийн орлого оруулсан байна. 1961 оноос хойш 500-гаас дээш тооны төллөх бог мал маллаж оторлон таргалуулах, төл бойжуулах талаар олон жил тогтвортой, бахдам амжилт гаргажээ. Баатар болсон хойноо аймгийнхаа урд тал говийн Шинэжинст сум, нэгдэлд зөвлөх малчнаар ажиллаж арга туршлагаа говийнхонд зааж эзэмшүүлжээ. Шинэжинстэд ажиллах хэдэн жилд, ар гэрт нь үлдсэн гэргий Намжилмаа нь улсын аварга малчнаар шалгарчээ. Нэгдэлчдийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats