Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАНЧИВ Бүрэнхүүгийн
/1926-1997/. Завхан аймгийн Чандмань сум. Төв аймгийн  Жаргалантын сангийн аж ахуйн агрономич байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1962-11-28. №197/.
Бага сургууль, Улаанбаатар хотод хөдөө аж ахуйн техникум, ХААДС төгссөн. 1942 оноос Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд агротехникч, ерөнхий агрономич, Сэлэнгэ аймгийн Дарханы сангийн аж ахуйн дарга, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгчээр ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Газар тариалангийн үйлдвэрлэлд 40 гаруй жил ажиллахдаа уриншийн системийг нэвтрүүлж, үрийг халаан цэвэрлэж тариалдаг зэрэг баялаг туршлага хуримтлуулж 1960-аад оны эхний жилүүдэд га-гаас 39 центнер хүртэл үр тарианы ургац авч байжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож МАХН-ын XIV их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одонгоор гурван удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats