
/1923/. Өмнөговь аймгийн Хүрмэн сум. Өвөрхангай аймгийн Хархорины сангийн аж ахуйн засварын механикч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1962-11-28. №198/, Хөдөө аж ахуйн гавьяат механикжуулагч /1974-02-08. №40/.
Улаанбаатар хот дахь Хөдөө аж ахуйн техникумд 1939 оноос элсэн суралцаж механикч мэргэжилтэй болсон. 1943 оноос Төв аймгийн Жаргалант, Өвөрхангай аймгийн Хархорин, Архангай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд механикч, ерөнхий механикчаар, 1980 оноос Өмнөговь аймгийн Ханхонгор сум дахь Хөдөө аж ахуйн механикжуулалт, цахилгаанжуулалтын эрдэм шинжилгээний станцын явуулын бригадын даргаар ажиллажээ. Сангийн аж ахуйнуудад 40-өөд жил ажиллахдаа хөдөө аж ахуйн машин, механизмуудын бүрэн бүтэн байдал, хэвийн жигд ажиллагааг хангахын сацуу олон шинэ бүтээл, оновчтой санал гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлсний дотор трактор, комбайны 140-өөд төрлийн сэлбэг хэрэгслийг аж ахуй өөртөө хийдэг болгожээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын их хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв Хорооны орлогч гишүүнээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, медалиар шагнагджээ.