Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЗАЛИЛЬ Нугаманы
/1932-2000/. Баян-Өлгий аймгийн Толбо сум. Налайхын уурхайн хэсгийн мастер байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1962-12-25. №221/.
Налайхын нүүрсний уурхайд 1947-1973 онд 26 жил бэхэлгээчин, мастераар ажиллахдаа үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, төлөвлөгөөт зорилтыг давуулан биелүүлэхийн төлөө ямагт чармайн ажиллаж бахдам амжилтууд гаргаж байжээ. Нүүрсний далд уурхайн хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой хийж, үлгэр жишээ болсон дээд амжилтуудыг удаа дараа тогтоож олон хүнийг ажил мэргэжилдээ дагалдуулан сургасан байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын их хурлуудад төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats