Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ПҮРЭВГИЛ Аюушийн
/1917-1976/. Өвөрхангай аймгийн Уянга сум. ББМҮЯ-ны механизмын баазын бульдозерчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1963-03-13. №54/.
1937-1949 онд Хилийн цэрэгт цэрэг, бага дарга, салаа, заставын дарга, 1949-1957 онд Улсын банк, УБТЗ-д засварчин, замчин, 1958 оноос хойш Барилгын машин, механизмын баазад тракторчноор ажиллажээ. Цэрэгт байхдаа хилийн харуулд явж байгаад гэнэдэж дээрэмчдэд хэсэг адуу алдсанаас шоронд орж Бороогийн алтны уурхайд ял эдэлж байхдаа дизельчин болсон нь шоронгоос гарсан хойно хэрэг болж тракторчнаар ажилласан байна. Эвдэрч ашиглалтгүй хэвтсэн тракторыг засч босгоод хоёр жил зүтгүүлснийг байгууллаг нь үнэлж “С-80” маркийн шинэ трактор, “Д-271” маркийн бульдозер бариулсан байна. Тэр хоёрынхоо эдэлгээний нормыг давуулж их засваргүйгээр 10 мянган мотор цаг ажиллуулах үүргийг 1958 онд авч баазынхаа захиргаатай гэрээ байгуулж ажиллан 1967 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 13 цаг 30 минутад 10 мянган мотор цаг хүргэж Монголдоо анх удаа трактор, бульдозерыг ийм олон мянган мотор цаг ажиллуулж, норм төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлж, үлгэр  жишээч ажиллагаагаараа хамт олноо хошуучлан хөдөлмөрийн бахдам амжилт гаргажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, Цэргийн хүндэт медаль, “Бид ялав” медаль, Халхын голын байлдааны ялалтын 30 жилийн ойн медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats