Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

САМБУУ Цэлхээжавын
/1918-1997/. Архангай аймгийн Булган сум. Худалдаа бэлтгэлийн яамны автобаазын жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1963-03-14. №56/.
1935 онд Улаанбаатар хотын гар үйлдвэрийн авто гараашид засварчны дагалдангаар орж хөдөлмөрийн гараагаа эхлээд төдөлгүй дагалдан жолооч болжээ. 1937 оноос цэргийн алба хааж, 1939 онд Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчин энэ эр Цэргийн яам, Хоршоодын төв холбоо, Худалдаа бэлтгэлийн яам, авто тээврийн 22 дугаар баазад олон жил жолоочоор ажилласан байна. Авто тээврийн салбарт бумтны хөдөлгөөнийг манлайлж, 1948 онд хүлээн авсан “ЗиС-150” машинаараа 1969 он хүртэлх хугацаанд сая нэг зуун мянган км зам туулж хөдөлмөрийн бахдам амжилт гаргажээ. Сүхбаатарын одонгоор гурван удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, Ударник цол, тэмдгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats