
/1918/ Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын “Алдар” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар /1963-07-03. №129/
1958 оноос сумынхаа “Алдар” нэгдэлд хоньчноор ажиллаж говь, хээрийн бүсэд хонин сүргийн тохиромжтой нутаг бэлчээрийг олох арга туршлагаараа жил бүр хариуцсан 500-гаас дээш тооны малаа он цагт бүрэн оруулж, 100 эх мал тутмаас 93-114 төл бойжуулж, ноос, сүү зэрэг ашиг шимийн даалгаврыг тогтмол давуулан биелүүлж байжээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ