Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАМДИНСҮРЭН Ланцаагийн
/1897-нас барсан/. Хэнтий аймгийн Галшар /Буянт/ сум. Хэнтий аймгийн Буянт сумын “Буянт-Оргил” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1963-07-03. №132/.
Бага наснаасаа мал маллаж, 1921 онд ардын журамт цэрэгт элсэж дорнод хязгаарт дайсантай тулалдаж орон нутгийг түвшитгэлцсэн ардын хувьсгалын партизан тэрбээр 1923 оны эцсээр халагдаж, 1924 оноос хошуу тамгын газар бичээч, хэлтсийн эрхлэгч, 1929 оноос сумын нарийн бичгийн дарга, 1932-1949 онд Буянт, Галшар сумын анхны хоршоонд нягтлан бодогч, түүхий эдийн эрхлэгч, сумын дарга, намын үүрийн нарийн бичгийн дарга, 1957 онд хэсэг нөхдийн хамт нэгдэл байгуулж 1965 он хүртэл хоньчноор ажиллажээ. Хариуцсан сүргээ он цагт хорогдолгүй оруулж, төлийг бүрэн бойжуулж, ноос, ноолуур авах, сүү цагаан идээ боловсруулах, малдаа тарга хүч авахуулах, хадлан тэжээл бэлтгэх зэрэг үйлдвэрлэлийн даалгавруудыг сайтар биелүүлж хөдөлмөрийн бахдам амжилт гаргажээ. Сүхбаатарын одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats