|
ДАШДОРЖ Гэндэнгийн /1935-1986/. Хөвсгөл аймгийн Тариалан сум. Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн туршлага аж ахуйн тракторч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1963-08-15. №148/. 1945 онд бага сургууль, 1958 онд тракторч-комбайнчийн дамжаа, 1983 онд Сэлэнгэ аймаг дахь хөдөө аж ахуйн техникумыг эчнээгээр төгссөн. 1954 оноос цэргийн алба хааж, 1958 оноос Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйд тракторч-комбайнч, тохируулагч мастераар ажиллажээ. 1959-1962 онд 1500 га-гийн ажил хийж, удирдсан бригадын хагалгаа, үрэлгээ зэрэг төлөвлөгөөт зорилтуудыг 125-150 хувиар биелүүлж сайхан амжилт гаргаж байжээ. Атар эзэмших анхны хөдөлгөөнд идэвхтэй оролцож, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, залуу механикжуулагчдыг ажилд нь сургаж дадлагажуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна. МАХН-ын XV их хурал, тэргүүний тариаланчдын зөвлөлгөөнүүдэд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |