
/1930-1992/. Булган аймгийн Могод сум. Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн сангийн аж ахуйн тракторч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1963-08-15. №149/.
1950-1953 онд цэргийн албыг хаасны дараа мал аж ахуйн машинт станцад бригадын даргаар ажиллаж байгаад Архустайн сургууль комбинатад элсэн суралцаж 1958 онд тракторч-комбайнч мэргэжлээр төгсөөд Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн сангийн аж ахуйд очиж механикжуулагчаар олон жил ажиллажээ. 1960-1962 онд газар хагалах, тариалах, ургац хураах норм төлөвлөгөөгөө 162-209,7 хувиар биелүүлж, 1962 онд “СК-3” комбайнаар 498 га-гийн ургац хураах ажлыг нормативаас цөөн хоногт гүйцэтгэж 5601 центнер ургац хурааж, 1960-1962 онд 15 мянган литр шатахуун хэмнэж хөдөлмөрийн баатрын болзлыг гурван жил дараалан биелүүлж байжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.