
/1906-1994/. Сэлэнгэ аймгийн Ерөө сум. Аж үйлдвэрийн комбинатын индүү машин баригч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1964-03-23. №69/.
1937 оноос Аж үйлдвэрийн комбинатын ноосны фабрикт ажилчин, мастер, индүүчнээр олон жил ажиллажээ. Дэлхийн хоёрдугаар дайны хүнд жилүүдэд норм төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлж улсын ударник цол, тэмдэг, Ардын хувьсгалын 25 жилийн ойн медалиар шагнуулсан амжилтаа энх цагт улам бататган ахиулж 1948-1960 оны хоорондох 13 жилд 25 жил 8 сарын ажил хийж хөдөлмөрийн бахдам амжилт гаргажээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.