
/1918-1986/. Хөвсгөл аймгийн Их-Уул сум. Архангай аймгийн авто тээврийн VI баазын жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1964-12-10. №214/.
Орон нутагтаа сумын захиргааны галч, зарлагаар ажиллаж байгаад Улаанбаатар хотод ирж зургаан сарын дамжаанд суралцаж автомашины жолоочийн мэргэжилтэй болж 1938 оноос авто тээврийн 1, 2 дугаар баазад жолоочоор 42 жил ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. 1949 онд хүлээж авсан “ЗиС-5” машинаараа 1951 оны 6 дугаар сарын 5 хүртэлх хугацаанд 100 мянган км зам туулж улсын анхны бумтан болж улмаар уг машинаа 1965 он хүртэл эдлэхдээ дугуй, сэлбэг, шатахуунаас 90,3 мянган төгрөгийн цэвэр ашиг улсад оруулжээ. Ардын Их хурлын эхний гурван удаагийн сонгуулиар депутатаар сонгогдож, МАХН-ын гурван удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож, нэг удаа Намын Төв Хорооны гишүүнээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одонгоор тус бүр хоёр удаа, бусад медалиудаар шагнагджээ.