
/1920-1994/. Архангай аймгийн Батцэнгэл сум. Архангай аймгийн авто тээврийн VI баазын жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1965-07-15. №161/. Гавьяат тээвэрчин /1969-01-03. №02/.
Цэргийн албыг 1939-1945 онд Дорнодын V дивизийн авто суманд хаажээ. 1945-1951 онд Дорнод аймгийн авто тээврийн III бааз, 1951-1985 онд Архангай аймгийн VI баазад жолооч, зөвлөхөөр ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна. “ЗиС-5” машинаар их засваргүйгээр нэг сая км зам туулж, төлөвлөгөө нормоо байнга давуулан биелүүлж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан байна. Ардын Их Хурлын депутатаар 5 удаа сонгогджээ. Сүхбаатарын одонгоор гурван удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, бусад одон, медалиудаар шагнагджээ.