Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СОДНОМДАГВА Гиваагийн
/1914-1973/. Төв аймгийн Эрдэнэсант сум. Улсын хэвлэлийн комбинатын хэвлэгч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1967-10-16. №138/.
1937 оноос эхлэн ажилчин болж хойтонгоос нь улсын хэвлэх үйлдвэрт ажиллаад 1938-1943 онд цэргийн алба хааж Халхын голын байлдаанд оролцон их бууны гал удирдах ажлыг сайн зохицуулж дайсны дайралтыг удаа дараа няцаасан ахмад дайчин ажээ. 1943 онд хэвлэх үйлдвэртээ эргэж орон сонины цехийн ахлах мастер, хэвлэгчээр насны тэтгэвэрт гартлаа 30 гаруй жил хөдөлмөрийн өндөр амжилт гарган ажилласан байна. Ардын Их Хурлын депутатаар хэд хэдэн удаа сонгогджээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Цэргийн болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats