Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

АРЪЯА Дарийн
/1922-2002/. Сүхбаатар аймгийн Мөнххаан сум. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1967-11-18. №154/.
Орон нутагтаа бага сургууль төгссөнийхөө дараа залуучуудын эвлэлийн байгууллагад 10 гаруй жил ажиллаад Намын дээд сургуульд элсэн суралцаж төгсөөд хөдөө аж ахуйд ажилласан байна. 1951 оноос Төв аймгийн Жаргалант суманд морин заводын дарга, 1953 оноос мөн сумын сангийн аж ахуй болон Дорнод аймгийн Халхын голын сангийн аж ахуйн даргаар 30 гаруй жил ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрхлэн хөтлөх арвин туршлага хуримтлуулж, атар газар эзэмших гурван удаагийн аянд хошуучлан оролцож хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан шилдэг удирдах ажилтан байжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats