Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭРЭНДОРЖ Бандийн
/1908-1988/. Дорнод аймгийн Дашбалбар сум. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Намын хорооны нарийн бичгийн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1968-06-13. №142/.
1927 оноос хошууны бичээчээр хөдөлмөрийн гараагаа эхэлж орон нутгийн төр, олон нийт, улс, хоршооллын байгууллагад янз бүрийн алба хашсаны гадна ардын армид офицер байжээ. 1959 оноос Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “Галуут” нэгдлийн дарга, мөн сумын намын үүрийн нарийн бичгийн даргаар олон жил ажилласан байна. Нэгдлийг хөгжүүлж бэхжүүлэх үйл хэрэгт намын ажлыг чиглүүлэн зохион байгуулж амжилт олсон байна. Ардын Их Хурлын депутатаар гурван удаа сонгогдож, МАХН-ын XV их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats