Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАГВАРАЛ Жигмэдийн
/1909-1978/. Дундговь аймгийн Дэлгэрхангай сум. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн тууварч малчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1968-06-13. №143/. Эмэгтэй.
Бага наснаасаа мал  маллаж 1937 оноос улсын бэлтгэлийн малыг 37 жил тууварласны сүүлийн 15 жилд тарга хүчний гэрээт даалгаврыг тухайн үеийн жишгээр 5000 шахам хоньтой тэнцэх хэмжээгээр давуулан биелүүлж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргажээ. МАХН-ын XVI их хурал, тэргүүний тууварчдын улсын II зөвлөлгөөнд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 50, Халхын голын байлдааны ялалтын 30 жилийн ойн медаль, Худалдаа бэлтгэлийн яамны “Тэргүүний тууварчин” тэмдгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats