Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НАЦАГДОРЖ Чүлтэмийн
/1919-1988/. Завхан аймгийн Шилүүстэй сум. Завхан аймгийн Отгон сумын “Оргил” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1968-07-27. №168/.
Улиастай хотын бага сургууль, Архангай аймгийн Цэцэрлэг хотын багш нарыг бэлтгэх дамжаанд суралцаж төгсчээ. 1935 оноос Завхан аймгийн Шилүүстэй суманд малчин, 1940 оноос цэргийн алба хааж, 1944 оноос мөн сумын эд хэрэглэгчдийн хоршоонд түүхий эдийн эрхлэгч, аймгийн Хоршоодын холбоонд бичээч, 1948 оноос Отгон сумын бага сургуульд захирал, 1956 оноос мөн сумын “Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж 1985 онд насны тэтгэвэрт гарчээ. Жил бүр 500-гаас дээш тооны хонь маллаж, 10-15 хоногийн зайтай төллөхөөр хоёр хувааж нийлүүлэгт оруулдаг жишээлэнгээр хөдөлмөрөө сайтар зохион байгуулж ажиллаж бахдам амжилт гаргасан байна. Ардын Их Хурлын депутатаар гурван удаа сонгогдож, МАХН-ын гурван удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats