Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ПҮРЭВЖАВ Дэндэвийн
/1926-1979/. Архангай аймгийн Хотонт сум. Архангай аймгийн авто тээврийн VI баазын жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1969-01-03. №01/.
1939-1946 онд Архангай аймгийн үйлдвэр хоршооллын артельд ажилчин, 1946-1950 онд ардын цэрэгт жолооч, 1950-1978 онд Архангай аймгийн авто тээврийн VI баазад жолоочоор ажиллажээ. “ЗиС-5” машинаар их засваргүйгээр анхны 100 мянган км-ыг 23 сард, хоёр дахь 100 мянгыг 22 сард, гуравдахийг 19 сард, долоо дахь 100 мянгыг 17 сард явсан жишээлэнгээр бааздаа саятны хөдөлгөөнийг хошуучилсан алдарт тээвэрчин байжээ. Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats