Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СЭРЧИНДОРЖ Лантуугийн
/1923/. Улаанбаатар хот. Хөвсгөл аймгийн Геологийн удирдах газрын өрмийн мастер байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1969-10-03. №219/.
1932 онд баруун аймагт гарсан бослогыг дарахад отряд командлаж оролцсон цэргийн зүтгэлтэн Өлзийбатын хүү энэ хүн “Эсэргүүний хүүхэд” гэгдэн шоовдорлогдож бага сургуулиас хөөгдөөд овгоо сольж, насаа нэмж байж Булигаарын заводод ажилчин болж найман жил ажиллажээ. Сайн ажилласан гэж сайшаагдан 1950 онд ЗХУ-д сургуульд явах болсон чинь нөгөө л “эсэргүүний хүүхэд” сөхөгдөж хасагдсандаа гутран олны хөлөөс хол эзгүй хээр ажиллахаар шийдэж тэр жилийнхээ зун нефть хайгуулын 54 дүгээр трестэд ажилчнаар оржээ. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг дагалдаж хайгуулын гүний өрмийн суурь машиныг ганцхан жилийн дотор чадамгай эзэмшиж гүний өрмийн мастер болжээ. Улмаар дизельчин, жолооч, моторчны мэргэжил эзэмшсэн байна. Чойр, Дорнод, Хөвсгөл, Баянхонгор, Улаанбаатарын геологийн удирдах газарт өрмийн мастер, даамал, ангийн даргаар ажиллаж ашигт малтмалын олон ордыг илрүүлж нээхэд идэвхтэй оролцож норм төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлжээ. Геологийн салбарт анх 1250 тууш метр өрөмдлөг хийж гарамгай амжилт гаргасан, эх орны эрдэс баялгийг судлах, нээж ашиглах хэрэгт олон жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан алдарт геологич юм. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats