
/1934/. Өвөрхангай аймгийн Богд сум. Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн тэмээчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1969-12-18. №268/.
1962 оноос сумынхаа нэгдэлд тэмээчнээр ажиллаж 1965 онд 60 ингэнээс 60 ботго бойжуулж улсын аварга малчин болсон амжилтаа дараах жилүүдэд бататган ахиулж 1966, 1967 онд 60-76 ингэ төллүүлж ботгыг бүрэн бойжуулж, ашиг шимийн даалгавруудыг давуулан биелүүлж хөдөлмөрийн бахдам амжилт гаргаж байжээ. Баатар болсноосоо хойш ч жил бүр 400 хүртэл тооны тэмээ маллаж урьдын амжилтаа хадгалсаар ирсэн байна. Сүхбаатарын одон, медалиудаар шагнагджээ.