|
ТАНГАД Түдэвийн /1920-1995/. Дорнод аймгийн Дашбалбар сум. Дорнод аймгийн авто тээврийн III баазын жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-06-03. №106/. 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин энэ эр 1936 оноос авто тээврийн салбарт 40-өөд жил ажилласны дотор Дорнод аймгийн авто бааз, Тээврийг удирдах газарт жолооч, баазын дарга зэрэг ажлыг 30 гаруй жил хийжээ. 1961-1970 он буюу III, IV таван жилд 1416,5 мянган тн/км ачаа эргэлт хийж төлөвлөгөөгөө 126,7 хувь биелүүлж байжээ. Техникийн ашиглалтыг сайжруулж, норм төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж, шинэ бүтээл, оновчтой санал нэлээд гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлсний гадна хөдөлмөрийн хамт олныг сайн зохион байгуулж амжилт ахиц сайтай байжээ. Сүхбаатарын одонгоор гурван удаа, “Алтан гадас” одон, медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |