
/1930/. Баян-Өлгий аймгийн Өлгий сум. Баян-Өлгий аймгийн авто тээврийн XXI баазын жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-06-03. №106/.
Ардын цэргийн алба хаахдаа жолоочийн мэргэжил эзэмшсэн энэ хүн аймгийнхаа авто баазад олон жил шуудангийн жолоочоор ажилласан байна. 1957 оны хавар авсан “Газ-51” маркийн машинаараа 12 жилд их засваргүй 600 мянган км явж бахдам амжилт гаргажээ. Сүхбаатарын одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.