
/1923/. Ховд аймгийн Манхан сум. Ховд аймгийн Манхан сум, нэгдлийн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-06-03. №106/.
13 настайдаа гэрийн сургалтаар бичиг үсэг сурч, багийн бүлгэмийн багшаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, сумын ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга зэрэг алба ажлыг хийж байгаад 1955 оны нэгдүгээр сард төрөлх сумынхаа “Баясгалант амьдрал” нэгдлийг хүлээж авчээ. Наяад гишүүн, 20 гаруйхан мянган мал, ганц жижиг байшин, нэг гэрээс өөр хөрөнгөгүй ядмаг нэгдлийг жилээс жилд өөд татсаар 1972 он гэхэд 7 сая шахам төгрөгийн үндсэн хөрөнгө бүхий, жилд 3,4 сая төгрөгийн мөнгөн орлого олдог улсын тэргүүний аж ахуйн нэг болгож чадсан байна. Энэ нэгдэл 1972 онд “Алтан гадас” одонгоор шагнуулжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын дөрвөн удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв Хорооны гишүүнээр сонгогдсон байна. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиудаар шагнагджээ.