
/1931/. Ховд аймгийн Буянт сум. Авто тээврийн I баазын жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-07-02. №133/.
19 настайдаа Ховдоос Улаанбаатарт ирж жолоочийн дамжаанд суралцаж мэргэжилтэй болоод 1950 оноос авто тээврийн байгууллагад жолоочоор олон жил ажиллаж, II, III, IV таван жилийн төлөвлөгөөгөө 105-231,8 хувь биелүүлж, өөрийн хийсэн чиргүүлээс 403,3 мянган төгрөгийн, IV таван жилд өөрийн өртгийн хямдралаас 191,3 мянган төгрөгийн ашгийг улсад оруулжээ. Хос чиргүүл, замын дэржигнүүрийг сааруулах хэрэгсэл, шатахуун хэмнэх төхөөрөмж, өвс боож ачих конвейерын ажиллагаатай авто чиргүүл, хөрзөн хөрөөдөх машин зэрэг олон зүйлийг санаачлан бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Тэдгээрээс шатахуун хэмнэх зорилгоор “ЗиЛ-130” хөдөлгүүрт угсрах тусгай төхөөрөмж нь “ШБОС-76” үзэсгэлэнгийн алтан медаль авсан байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.