Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ТӨМӨР Цэрэндоржийн
/1908-1981/. Дорнод аймгийн Баяндун сум. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн инженер байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-07-02. №133/.
Хошууны тэнхимд суралцаж төгсөөд 1928-1930 онд хошууны тамгын газар, сумын захиргаанд бичээчээр ажиллаад ардын цэргийн албанд явж, 1932 онд баруун дөрвөн аймагт гарсан хувьсгалын эсэргүү бослогыг дарах, 1939 онд Халхын голын байлдаанд танкчнаар оролцсон, 1954 онд бэлтгэл хошууч цолтойгоор цэргээс халагдах хүртлээ Дотоод явдлын яаманд жолооч, армийн авто засварын газар механикч, даргаар ажилласан байна. 1954-1962 онд Зүүнхараа, Жаргалантын сангийн аж ахуйд ерөнхий механикч, Хөдөө аж ахуйн яаманд инженер, 1962 оноос Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд инженер-механикчаар ажиллажээ. Улсад 47 жил ажиллахдаа эх орноо батлан хамгаалах, хөдөө аж ахуйг механикжуулж хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад дайчин, механикжуулагч бөгөөд ажил мэргэжилдээ олон хүнийг сургаж дадлагажуулахад их хүч зүтгэл гаргасан халамжлан хүмүүжүүлэгч байжээ. МАХН-ын XV их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, хошой “Алтан гадас” одон, медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр хоёр удаа шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats