
/1943-2005/. Ховд аймгийн Жаргалант сум. Төв аймгийн Угтаалын сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-07-02. №133/.
Улаанбаатар хотод ерөнхий боловсролын дунд сургууль төгсөөд Чихэр боовны үйлдвэрт ажиллажээ. Тэндээсээ 1961 онд МХЗЭ-ийн илгээлтээр Зэлтэрийн сангийн аж ахуйд очиж нэг жил ажиллаад Төв аймгийн Угтаалын сангийн аж ахуйд шилжиж очжээ. Тэнд тракторч-комбайнчаар 17 жил ажиллахдаа 64 жилийн ажил хийж, хөдөлмөрийн бахдам амжилт гаргасны дотор 1963-1970 оны долоон жилд даалгавраасаа 25 мянган центнер ургац илүү хураасан байна. Ахалсан салаа нь улсад анх залуучуудын байгууллагын алтан медальт хамт олон болсон байна. Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож, МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.