
/1914/. Сэлэнгэ аймгийн Мандал сум. Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйн гахайчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-07-02. №133/.
Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйд 1958 оноос эхлэн гахайчин, гахайны үржлийн фермийн даргаар насны тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Гахайчин байхдаа жилд 10-16 мэгж төллүүлж, нэгжээс 17-25 торой бойжуулж тогтвортой амжилт бүтээл гаргасны дотор 1966-1970 оны хоорондох таван жилд төлөвлөгөөнөөсөө 415-аар илүү, 1700 торой бойжуулж улсад 33 мянган төгрөгийн цэвэр ашиг оруулжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.