
/1926-1987/. Завхан аймгийн Тосонцэнгэл сум. Гацууртын сангийн аж ахуйн саальчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-07-02. №133/. Эмэгтэй.
1956 оноос Улаанбаатар хотын Амгалангийн сангийн аж ахуйд ногоочин. 1960 оноос Гацуурт, Партизаны сангийн аж ахуйд саальчнаар ажиллажээ. Нутгийн үүлдрийн 18 эрлийз үнээг олон жил хариуцан маллаж, нэгжээс 3100-3200 литр сүү сааж, тугал бойжуулах даалгаврыг тогтмол давуулан биелүүлж байсны дотор 1960-1970 оны хоорондох 10 жилд төлөвлөгөөнөөс 197 мянгаар илүү, 440 мянган литр сүү сааж хөдөлмөрийн бахдам амжилт гаргажээ. Улсын аварга малчин. МАХН-ын XVI их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиудаар шагнагджээ.