|
ЗИНА Гаадангийн /1940/. Увс аймгийн Зүүнхангай сум. Гацууртын сангийн аж ахуйн саальчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-07-02. №133/. Эмэгтэй. Гацууртын сангийн аж ахуйд 1961 оноос саальчнаар ажиллаж 1965-1967 онд нутгийн үүлдрийн шилмэл 15 үнээ хариуцаж нэгжээс 1963-2954 литр сүү сааж Төв аймгийн саалийн аваргаар 3 удаа шалгарсан амжилтаа дараачийн жилүүдэд бататган хадгалж, 1968-1970 онд хар тарлан үүлдрийн 10-13 үнээ хариуцан маллаж, эх бүрээс тугал бойжуулж, нэгжээс 4566-4640 литр сүү сааж өндөр амжилт гаргажээ. 1969 онд саасан 54,9 мянган литр сүү нь “ГАЗ-51” маркийн цистернээр 22 удаа зөөх ачаа бөгөөд тухайн үеийн ханшаар 100 тонн хоёрдугаар гурил худалдаж авахтай тэнцэх үнийн бүтээгдэхүүн ажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Сүхбаатарын одон, хошой Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |