Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

САНДУЙЖАВ Цэрэнгийн
/1944-1996/. Увс аймгийн Зүүнговь сум. Увс аймгийн Баруунтурууны сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-07-02. №133/.
1958-1959 онд тракторч-комбайнчийн дамжаанд суралцаж механикжуулагч, 1976-1981 онд ХААДС-д суралцаж инженер механикч мэргэжилтэй болжээ. 1959-1991 онд Увс аймгийн Баруунтурууны сангийн аж ахуйд тракторч-комбайнч, шалгагч инженер, ерөнхий инженер, 1991-1992 онд мөн аймгийн Гурил тэжээлийн үйлдвэрт ерөнхий инженер, 1992-1995 онд Баруунтуруун сумын “Цэнхэр мандал” ХК-ийн ерөнхий захирал, 1995 оноос “Алтан түрүү” ХЭАА-н эзнээр ажиллаж байжээ. Тракторч-комбайнчаар ажилласан 22 жилд тогтвортой амжилт гаргаж, 1964-1971 оны найман жилд 2040 га-гийн ажил хийх норм төлөвлөгөөгөө шууд хураалтад шилжүүлснээр 5059 га-д хүргэж, жил бүрийн нормыг 138-376 хувь биелүүлж, 20 жил  9 сарын ажил хийж, IV таван жилд шатахуун, сэлбэг хэрэгслээс 42,4 мянган төгрөгийн хэмнэлт гаргаж, ургац хураалтын улсын 5 удаагийн аваргаар шалгарч, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МҮЭ, МХЗЭ-ийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцож, МХЗЭ-ийн Төв хорооны гишүүнээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Мөн Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн мөнгөн шагналаар 1962  онд шагнагдсан байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats