|
ОРНОГВАЙ Амирагийн /1936-1999/. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум. Налайхын нүүрсний уурхайн ашиглалтын III хэсгийн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-07-02. №133/. 1957 онд Налайхын нүүрсний уурхайд ажилчин болж уулын мастерын мэргэжил эзэмшжээ. 1963 оноос хэсгийн даргаар ажилласан байна. 1961-1970 он буюу III, IV таван жилд 242516 тонн нүүрс гаргажээ. Үйлдвэрлэлд хоногийн нэгдсэн бригадын систем нэвтрүүлж хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх замаар нэг лааваас сар бүр 10 мянган тн нүүрс гаргах үүрэг авч ажиллан “Донбасс-1” комбайны хүч чадлыг бүрэн ашиглан нүүрс гаргалтыг сар бүр дунджаар 10055 тн-д хүргэсэн нь ижил нөхцөлд байгаа бусад хэсгийн дунджаас бараг 2 дахин илүү байжээ. Лаав бэхлэх ажлыг боловсронгуй болгож уурхайн доторх тээврийн дамжлагад алсын удирдлага нэвтрүүлснээр нэг малтагчийн сарын дундаж хөдөлмөрийн бүтээмжийг бусад лаавны дунджаас 75 хувь дээшлүүлсэн байна. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |