Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭРЭНДОРЖ Чүлтэмийн
/1933/. Архангай аймгийн цэнхэр сум. Шарын голын нүүрсний уурхайн экскаваторчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-12-22. №268/. Төрийн шагналт /1984/.
1953-1959 онд багш, 1959-1963 онд Улаанбаатар төмөр замд илчит тэрэгний туслах машинч, 1964 оноос Шарын голын нүүрсний уурхайд экскаваторчнаар ажиллажээ. Уул уурхайн салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж гарамгай амжилт гаргасан учир Шарын голын нүүрсний уурхайд экскаваторчноор ажиллаж байхдаа энэ эрхэм алдар цолыг хүртжээ. Техникийн өндөр мэдлэг, ажил, амьдралын арвин баялаг туршлагаа залуу ажилчдад зааж сургаж халамжлан хүмүүжүүлсэн учир төрийн шагнал хүртжээ. Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож, Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats