Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧУЛУУН Чимэдийн
/1923-1998/. Говь-Алтай аймгийн Алтай сум. Говь-Алтай аймгийн Бигэр сум, нэгдлийн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1973-02-01. №17/.
    Холбооны техникум, Намын дээд сургууль, МУИС төгссөн. 1944-1950 онд Ховд, Говь-Алтай аймгийн Намын хороонд хэлтсийн эрхлэгч, 1955-1958 онд Говь-Алтай аймгийн Намын хороонд хэлтсийн эрхлэгч, 1955-1958 онд Говь-Алтай аймгийн гүйцэтгэх захиргааны орлогч дарга, Алтай сумын “Хөгжил” нэгдлийн дарга, 1958-1984 онд Бигэр сум, “Эрх чөлөө” нэгдлийн дарга, Гуулингийн тэжээлийн аж ахуйн дарга, 1984-1991 онд Говийн их дархан газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Аймаг, сумын төр, захиргаа, нэгдлийн удирдах албыг олон жил хашихдаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутгийн нөөц бололцоо, байгалийн өгөөжийг ашиглах, газар эдэлбэрийн зөв горим нэвтрүүлэхэд онцгой идэвх санаачилгатай ажиллаж олон шинэ зүйлийг бүтээлчээр нэвтрүүлж, үр өгөөжийг нь нийтэд мэдрүүлсэн байна. Услалтын анхны систем, хөрс хамгаалах ойн зурвас, мод үржүүлгийн хэсэг, чацаргана, олон үет ургамлын тариаланг говьд бий болгож үйлдвэрлэлд ашиглангаа байгаль орчныг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, нэгдэлчдийн хоёр их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats