
/1929/. Төв аймгийн Баян-Өнжүүл сум. Төв аймгийн Өнжүүл сумын “Ялалт” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1973-07-07. №149/.
Төрөлх сум нутагтаа нэгдлийн хоньчноор ажиллахдаа жил бүрийн 7 дугаар сарын 20-доос 11 дүгээр сарын 20-д хүртэл оторлож 40-өөд удаа нутаг сэлгэн нүүж дунджаар хургыг 40-48, эм хонийг 68-73 кг жинд хүргэж таргалуулдаг амжилтаараа аймгийнхаа тарга хүчний аваргаар олон удаа шалгарч, улсын аварга малчин болжээ. Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, медалиудаар шагнагджээ.