
/1924-1993/. Дорноговь аймгийн Эрдэнэ сум. Дорноговь аймгийн Алтанширээ сум, нэгдлийн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1974-02-06. №34/.
Дорноговь аймагт Өргөн, Сүмбэр, Хатанбулаг, Алтанширээ, Их хэт сум, нэгдлийн даргаар олон жил ажилласан. 1966 оноос Алтанширээ сум, “Социализмын зам” нэгдлийн дарга байхдаа мал сүргээ 6 жил дараалан өсгөж, нэгдлийн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж ашиг орлого ихтэй аж ахуй болгож, мэргэжлийн залуу боловсон хүчнээр сум, нэгдлээ бэхжүүлж, нийгмийн асуудалд түлхүү анхаарч олон шинэлэг арга хэмжээнүүд авч, ихийг бүтээсэн чадварлаг зохион байгуулагч удирдах ажилтан байжээ. Сүхбаатарын одон, хошой Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, гурван удаа Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.