
/1939-1977/. Булган аймгийн Хантай сум. Булган аймгийн Ингэттолгойн сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1974-02-08. №38/.
Бүрэн бус дунд сургууль, Төв аймгийн Архустайн сургууль комбинат төгссөн. Булган аймгийн Ингэт толгойн сангийн аж ахуйд 1958 оноос амьдралынхаа сүүлчийн өдөр хүртэл тракторч-комбайнч, салааны ахлагчаар ажилласан. 1966-1973 оны 8 жилд “ДТ-54” трактороор 8412 зөөлөн га-гийн ажил хийж, сэлбэг, шатахуунаас 32,5 мянган төгрөг хэмнэж, “CК-3”, “СК-4” комбайнаар ургац хураах жилийн нормыг 180-204 хувь биелүүлж, IV таван жилд 14 жилийн ажил хийж байсан, ургацын улсын 6 удаагийн аварга болсон шилдэг механикжуулагчийн нэг байжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Дэлхийн залуучууд оюутны X их наадамд ажил үйлсээрээ шалгаран оролцсон байна. Сүхбаатарын одон, медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.