
/1940/. Ховд аймгийн Дарви сум. Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1974-02-08. №38/.
Ховд нутгийн тариачны хүү энэ эр тракторч-комбайнч мэргэжилтэй болоод 1961 оноос Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн сангийн аж ахуйд механикжуулагчаар олон жил ажиллаж улсын аваргаар удаа дараа шалгарчээ. 1969-1973 оны таван жилд га тутмаас 12 центнер ургац хурааж төлөвлөгөөгөө 228 хувь биелүүлсэн байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.