
/1942/. Архангай аймгийн Цэнхэр сум. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн тракторч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1974-02-08. №38/.
1958 оноос газар тариалангийн үйлдвэрлэлд оролцож Сэлэнгэ аймгийн Орхоны сангийн аж ахуйд тракторч-комбайнчаар 1961 оноос ажиллахдаа 1963 оноос хойш 10 жилд жил бүрийн норм төлөвлөгөөг 243-418 хувь биелүүлж 3,1 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 27 жилийн ажил хийж, улсын аварга цолыг 4 удаа хүртжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XIX их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.