
/1941/. Архангай аймгийн Цэнхэр сум. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн тракторч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1974-02-08. №38/.
1960 онд МХЗЭ-ийн илгээлтээр Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд ирж дагалдангаар ажиллаж тракторч-комбайнчийн мэргэжилтэй болоод 1962 оноос шинэ “ДТ-54” трактор хүлээн авч их засваргүйгээр 13 жилд 23 жил 2 сарын ажил хийж шатахуун, сэлбэгээс 40 мянган төгрөгийн ашгийг аж ахуйдаа оруулж байсан жишээлэнгээр хөдөлмөрийн бахдам амжилт гаргажээ. Салааны ахлагчаар ажиллаж, салаагаараа 1967-1973 оны хоорондох 6 жилийн, гантай байсан 1968 оноос бусад жилд жил бүр га тутмаас 10,8-16 центнер ургац авсан нь сангийн аж ахуйн дунджаас 1,2-4,5 центнерээр илүү байжээ. МАХН-ын XVI их хуралд төлөөлөгчөөр оролцож, Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.