
/1937/. Төв аймгийн Жаргалант сум. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1974-02-08. №38/.
Төрөлх сум нутгийнхаа сангийн аж ахуйд 1956 онд ажилд орж аж ахуйн төвөөс тариалангийн талбай руу үхэр тэргээр бензин, тос зөөж, дараагийн жилийн намар комбайнчийн туслахаар ажиллаж, өвөл нь дамжаанд сууж мэргэжилтэй болоод 1959 оноос трактор, комбайн жолооджээ. 1966-1973 оны найман жилд “СК-3”, “СК-4” комбайнаар 17 жил 8 сарын ажил хийж, сэлбэг, шатахуунаас 30 гаруй мянган төгрөгийн хэмнэлт гаргаж, улсын дөрвөн удаагийн аварга комбайнч болсон байна. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.