
/1930-1997/. Увс аймгийн Түргэн сум. Увс аймгийн Баруунтурууны сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1974-02-08. №38/.
Хугацаат цэргийн албыг хаасныхаа дараа Төв аймгийн Архустын сургууль комбинатад суралцаж 1956 онд төгсөөд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйд, 1960 оноос Увс аймгийн Баруунтурууны сангийн аж ахуйд тракторч-комбайнчаар ажиллаад 1980 онд насны тэтгэвэрт гарчээ. 1968-1973 онд 4446 га-гийн тариа цайруулж 45,8 мянган центнер үр тариа хурааж, 46,4 мянган төгрөгийн сэлбэг хэрэгсэл, шатахуун хэмнэжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус бүр хоёр удаа шагнагджээ.