
/1921/. Хэнтий аймгийн Норовлин сум. Авто тээврийн V баазын жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1974-03-05. №90/.
1946 онд цэргийн албанд татагдаж зүүн хязгаарт байхдаа жолоочийн мэргэжил эзэмшиж отрядын дарга П.Чогдон /улсын баатар/-гийн жолоочоор ажиллаад цэргээс халагдсаны дараа Улаанбаатар хотод авто тээврийн XIV, V баазад олон жил ажиллажээ. 1961-1970 онд 18 жилийн ажил хийж, 1966 онд ачаа тээврийн, 1970 онд чиргүүл ашиглалтын улсын аварга болсон байна. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, “Бид ялав” медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.