Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ИШГЭНХҮҮ Жанцангийн
/1938-1999/. Баянхонгор аймгийн Баянцагаан сум. Улаанбаатар хотын барилга трестийн нэгдсэн бригадын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1974-10-28. №284/.
    Орон нутагтаа малчин байгаад 1956 онд улсын бэлтгэлийн мал тууварлаж Улаанбаатар хотод ирж Мах комбинатад 2 жил ажиллаад цэргийн албанд явж Дархан хотыг барьж байгуулахад оролцжээ. ЗХУ-д /хуучин нэрээр/ барилгын техник мэргэжлийн сургуульд суралцаж 1966 онд төгсөөд Улаанбаатар хотын барилга угсралтын трестэд өрөгч-угсрагчаар 30 гаруй жил ажилласан байна. 1969 онд барилга угсралтын нэгдсэн бригадыг, хэрэгтэй цагтаа томсгож багасгадаг өрөлт, шавардлага, бетон, мужааны гэсэн үндсэн хэсгүүдтэй, аж ахуйн тооцоон дээр ажилладаг болгож өөрчлөн зохион байгуулж, нэг хэсэг хана өрж байхад нөгөө нь хавтан угсрах, хаалга, цонх суулгах, шавардах гэх мэтээр ажлаа явуулдаг, ханын гадна талыг тавтын, дотрыг хоёрт, гуравтын системээр өрдөг, ажилчин бүрт 2-3 төрлийн мэргэжил эзэмшүүлж аль ч дамжлагад хийдэл гаргахгүй ажилладаг болгосноор жилд 2 сая орчим төгрөгийн ажил хийж, ихэвчлэн сургууль хүүхдийн зориулалттай барилгуудыг чанарын өндөр түвшинд барьж, саятан бригадын алдрыг олон жил хадгалсан байна. Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож, МҮЭ-ийн XI их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats