
/1916-1985/. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдлийн тууварч малчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1975-04-30. №94/.
Тууварч малчнаар 1946 оноос хойш ажиллахдаа 1965-1974 оны хоорондох 10 жилд тарга хүчний гэрээт даалгаврыг 68,7 тн-оор давуулан биелүүлсэн нь тухайн үеийн бэлтгэлийн үнээр тооцоход 121,5 мянган төгрөг ажээ. МАХН-ын XVIII их хурал, улсын тэргүүний тууварч малчдын гурван удаагийн зөвлөлгөөнд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, медалиудаар шагнагджээ.