Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАЗАР Додийн
/1912-1997/. Буриадын Ага нутагт төрсөн. Дорнод аймгийн Баяндун сумын харьяат. Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1975-08-19. №170/, Гавьяат багш /1961-08-07. №207/.
    1924 онд Улз хошууны тэнхимд орж суралцаж, 1928 онд Улаанбаатар хотын дунд сургууль, 1930 онд Зүүнхараа дахь агрономичийн дамжаанд суралцаж төгссөн бөгөөд 1965 онд УБДС дүүргэжээ. 1930 оноос Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Булган аймаг, Улаанбаатар хотын бага, дунд сургуулиудад багш, захирал, Гэгээрлийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1956-1981 онд Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгчээр ажиллажээ. “Түмэн бодис” сурах бичиг, “Түмэн бодис заах арга” ном, судалгаа, арга зүйн олон арван өгүүлэл бичсэн нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нарт одоо ч үнэ цэнтэй хэвээр байна. Ерөнхий боловсролын байгууллагыг хөгжүүлэх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн заах арга, ур чадварыг дээшлүүлэхэд олон жилийн эрдэм мэдлэг, хүч зүтгэлээ зориулсан нэрт сурган хүмүүжүүлэгч байжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус бүр хоёр удаа, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 15, 25, 40, 50 жилийн ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зураач Д.Чойдогийн төрсөн ах.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats