
/1920/. Сүхбаатар аймгийн Халзан сум. Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдлийн тэмээчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1975-11-15. №248/.
Төрөлх сумынхаа “Хөдөлмөр” нэгдэлд 1959 оноос тэмээчнээр ажиллаж 1974 он хүртэлх 14 жилд 1231 ингэнээс 1231 ботго бойжуулж, мал сүргийг онд оруулах, ноос, сүү зэрэг ашиг шимийн даалгаврыг жил дараалан давуулан биелүүлж улсын хошой аварга малчин болсон амжилтаа дараагийн жилүүдэд бататган хамгаалж хөдөлмөрийн бахдам амжилт гаргажээ. МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцож, Сүхбаатарын одон, медалиудаар шагнагджээ.